НИЙГЭМ

Амгалан хотхоны иргэн яаралтай эмнэлгийн тусламж хүсчээ

БЗД-ийн 16-р хороо, Амгалан хотхоны 13-р байранд коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсний улмаас гадаа орцыг хамгаалалтад авч, байрны гадаах хаалгыг гагнаж битүүмжилсэн гэх хэргийн мөрөөр бид шууд мэдээллийг дамжуулан хүргэсэн. Тус хотхоны СӨХ-ийн дарга н.Уранчимгийн хэлснээр "Нэг айл-нэг өрх” шинжилгээг байрны оршин суугчдад хийж буй бөгөөд 18 айл дутуу байгаа учир иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарласан гэх мэдээллийг өгсөн юм. Харин тус байрны оршин суугч бидэнтэй утсаар холбогдохдоо, "Байрны оршин суугчид хүүхдийн нэмэлт тэжээл, хоол хүнсний зүйл авах шаардлагатай байгааг групп-д бичсэн байсан” гэсэн юм.

Тэгвэл өөр нэгэн оршин суугчид яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй байгааг мэдээлжээ. Тэрбээр хэлэхдээ: "СӨХ-ийн дарга байна уу? СӨХ нь оршин суугчдын эрх ашгийг хамгаалах зорилготой байгууллага. Тиймээс эрх ашигаа хамгаалуулмаар байна. Мэдэгддэг газарт нь хэлээд өгөөч. Манай ээж хөлийнхөө гуя хэсгээр тайруулсан. Яаралтай боолт хийлгэх шаардлагатай байна. БЗД-ийн Онцгой комисстой холбогдож сувилагч явуулахыг гуйсан ч эргээд холбогдоно гээд дахин хариу өгсөнгүй. Өчигдрөөс хойш хорооны Засаг даргаас гуйлаа. Шийд өгөхгүй байна” гэжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-25 12:15

Тэр ээжийнхээ хөлний боолт хийлгэх гээд байгаа хүн шууд 103 руу ута�####�ж асуугаач. Наадуулаа хүлээж нэг хононо гэж байхгүй. Бохир орчихвол яах вэ ?

Холбоотой мэдээ

Back to top button