НИЙГЭМУРЛАГ

Гэрээсээ үзэх боломжтой виртуал гэрэл зургийн үзэсгэлэн

Цар тахлын аюулаас  өөрийгөө болон бусдыг хамгаалах хамгийн энгийн арга бол “гэртээ байх” гэж мэргэжилтнүүд зөвлөж буй. Иймд “Covid-19 халдварын үед дэлхий нийтээрээ хөл хорио тогтоогоод байна. Хилээ хааж, иргэдийнхээ хөл хөдөлгөөнийг  хязгаарласан хатуу дэглэмийг манай улс ч бас мөрдөж буй.

No description available.

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж,  14 хоногийн хөл хорионы хатуу дэглэм тогтоосон. Тэгвэл хөл хорионы үед гэрээсээ үзэх боломжтой “Үнэн ба нууц”  виртуал  гэрэл зургийн үзэсгэлэнг танилцуулж байна.

No description available.

Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг Дүрслэх Дизайн урлагийн сургуулийн Фото лаб-ийн магистр болон бакалаврын зэргээр суралцаж байгаа 17 оюутан уран бүтээлчид бүтээсэн байна. Эдгээр залуусын дунд уул уурхайн инженер, газрын тосны инженер, аялал жуулчлал, сэтгүүлч, зураглаач, санхүү эдийн засагч гэх мэт тал бүрийн мэргэжилтэй хүмүүс гэрэл зургаар дамжуулан дуу хоолойгоо нэгтгэжээ.

No description available.

Уншигч та бүхэн “Үнэн ба нууц” виртуал гэрэл зургийн үзэсгэлэнг ЭНД дарж /http://photoart.mn// үзэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button