Нийгмийн

ХСҮТ: Коронавирустэй хүн эмнэлэгт хэвтээгүй, нас бараагүй

Өчигдөр БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвартай 76 настай иргэн зүрх судасны дутагдлаар нас барсан.

Харин өнөөдөр ХСҮТ-д эмчлүүлж байгаад нэг иргэн нас барж, буяны ажилд оролцсон хүмүүсээс коронавирус илэрсэн гэх мэдээ цахим сүлжээнд түглээ.

Энэ талаар бид ХСҮТ-ийн хэвлэлийн ажилтнаас тодрууллаа.

Тэрбээр “ХСҮТ-д хавдартай, бие нь хүндэрсэн хүмүүс ирдэг. Нас баралт өндөртэй газар. Эмнэлэгт хэвтэж байгаа бүх хүнээс шинжилгээ авдаг. Коронавирустэй хүн эмнэлэгт хэвтээгүй, нас бараагүй” гэсэн юм. 

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button