УЛС ТӨР

С.Эрдэнэ: Би АН-ын дарга одоо ч хэвээрээ. Ц.Туваан үүрэг гүйцэтгэгч болсон нь хууль бус

АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Туваанд олгосон түр эрхийг цуцалж, АН-ын тамгыг буцааж өгөх шаардлага тавьсан. Удаа дараа шаардсан ч биелүүлээгүй. Тиймээс бид УБЕГ-т хандсан. УБЕГ-аас холбогдох дагуу хяналт шалгалт хийгээд, АН-ын хууль ёсны дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Түр эрх эдэлж байсан нөхөр дээр байсан тамгыг хүчингүй болгосон. Надад олгосон эрхийн дагуу АН-ын тамгыг шинээ хийлгэлээ. АН өнөөдрөөс хуучин төв байрандаа үйл ажиллагаа явуулна. Үндсэн дүрэм, дотоод сонгуулийн хороо ажлаа хэвийн үргэлжлүүлнэ. АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар Цэрэнбатыг томиллоо. АН-ын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа. Цахим мэдээллийн санд дур мэдэн өөрчлөлт оруулж, АН-ын Үүрэг гүйцэтгэгч гэгч огт байхгүй албан тушаал дээр хүн бүртгэсэн асуудлыг холбогдох байгууллагаар шалгуулна. Холбогдох хүмүүс нь залруулга хийх байх. АН сөрөг хүчний намын идэвхтэй байр суурин дээр ажиллана. АН-ын их хурлыг хуралдуулах, дараагийн даргыг сонгох сунгаа хийх гарцыг судалж байна. УИХ-ын сонгуулиас хойш 30 хоногийн дотор ҮБХ, 90 хоногийн дотор АН-ын их хурал хуралдах ёстой байсан. Энэ хугацаанууд бүгд хэтэрсэн” гэв.

Мөн сэтгүүлчдийн асуултад ингэж хариуллаа.

АН-ын ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.ТУВААНЫГ БҮРТГЭСЭН НЬ ХУУЛЬ БУС

-Өнөөдөр бодит байдал дээр танай нам хоёр хуваагдчихлаа. Энийг юу гэж ойлгож байна вэ?

-Монгол Улс хуультай орон. Иргэн, аж ахуйн нэгж хэн ч бай хуулийн хүрээнд ажиллана. Хууль ёсны эрх бүхий байгууллагаас олгогдсон тамга, тэмдэг, бүртгэл бүхий нам өнөөдөр энд ажиллаж байна. АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэсэн бүртгэл өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. УБЕГ-т ч мөн адил. АН-ын Үүрэг гүйцэтгэгчээр  Ц.Тувааныг бүртгэсэн нь хууль бус. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл хуулийн дагуу хариуцлага тооцох асуудлыг тавина.

АН-д байхгүй албан тушаалыг санаанаасаа зохиогоод тохилох ямар ч боломжгүй. Ц.Тувааны эзэмшиж байсан тамга албан ёсоор хүчингүй болсон. Өнөөдөр АН  хоёр хуваагдсан тухай ойлголт байхгүй. Дотоод жижиг үл ойлголцол, маргаан төдий. Би зургаан сар дуугүй суулаа, тэвчээртэй харлаа. Аливаа юманд хэмжээ байх ёстой.

АН-ын дүрмийг удаа дараа зөрчиж буйг Ц.Туваанд анхааруулсаар ирсэн. Тэр ч битгий хэл цахим хуудсаараа байр сууриа илэрхийлсэн. Бүр аргаа бараад Ц.Туваанд олгосон түр эрхийг цуцлаад, тамгаа хүлээлгэж өгөх албан тоот хүргүүлсэн. Хуулийн байгууллагад хандахас өөр гарц үлдээгүй.

Сонгуулийн үеийн орлого, зарлагыг Үндэсний аудитын газарт хүргүүлсэн.

АН-ыг байргүй болгосон хүн би биш. Намайг дарга болоход АН ямар ч байргүй байсан. Арга буюу энэ байрыг сонгож, АН-ыг зөвхөн урсгал, зардлаар дөрвөн жил байлгасан. Дараагийн дарга сонгогдтол үйл ажиллагаагаа энд үргэлжлүүлнэ. АН-ыг энэ байрнаас хөөсөн асуудал огт байхгүй. Сонгуулийн дараа гэнэт пижигнээд гараад явчихсан шүү дээ. Юу болов гэтэл явж, явж АН-ыг доромжилж байгаа юм шиг манай намын үнэт зүйлээс ухарсан нөхрийн байранд очоод орчихсон байсан. Энэ мэт олон алдааг засах, залруулах зорилгоор би АН-ын даргын албаа үргэлжүүлэн хийхээр боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-28 12:55

ЭНЭ ЭРДЭНЭ НОВШ �######�ААЧ ЭЭ ЧАМААР АН ЯАХВЭДЭЭ. МУУ ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТ

Партизан
Партизан
2020-12-28 13:27

Зүгээр сууж чадахгүй идэх луйвардах зуршил гадгаад болохгүй байна даа өөрөө тамгаа хүлээлгэж өгчихөөд юу солиороод байгаа юм бэ гэмт хэрэгтэн минь хөрөнгөө ш�##�гууль одоо очих газар чинь АТГ шүү

зочин
зочин
2020-12-28 13:51

Энэ нэг орон гаран бах мэлхий царайлсан нөхөр АН ыг өмчилөөд авчихсан юм уу?

Зочин
Зочин
2020-12-29 05:51

Намаасаа луйвардаж авсан мөнгө нь дуусчихаад дахих санаатай зүтгээд байна уу. АН- д гишүүд гэж байдаг бол одоо зөвшөөрөхгүй байлгүйдээ

харамсалтай
харамсалтай
2020-12-29 12:44

АН ыг улс төрийн тавцангаас бүрэн арчих төлөвлөгөөг С. ЭРДЭНЭ хэрэгжүүлж байна. ХЭНий захи�##�гаар ийм ажил хийж байгаа юм, АН ч бүрэн хэвтэрт орлоо шүү

Холбоотой мэдээ

Back to top button