НИЙГЭМ

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн жолоочийг ХӨСҮТ-д тусгаарлаж байна

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн жолоочоос халдвар илэрсэн тухай цахим ертөнцөд мэдээлэгдээд байна. Энэ тухай ЭМЯ-наас тодруулахад:

“Бидэнд одоогоор мэдээлэл ирээгүй байна. 11:00 цагийн мэдээллээр хэлнэ” гэсэн бол тус баазад ажилладаг эх сурвалжийн хэлж буйгаар:

“PSR шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа. Түргэн оношлуурын шинжилгээгээр эерэг гарсан ч энэ нь найдвартай биш юм. Тиймээс сандрах шаардлагагүй. Тухайн жолооч нь ажиллах хугацаандаа халдвар хамгааллын дэглэм сахиж байсан ч, хувийн шалтгааны улмаас 10 гаруй хоногийн өмнө чөлөө авсан байсан. Тухайн жолоочийн хувьд Баянзүрх дүүрэгт амьдардаг. Одоогоор компанийн ажилчдыг тусгаарлаж, шинжилгээг авч байна” хэмээх мэдээллийг өгөв.

Тухайн жолооч нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн хавьтал байсан гэх албан бус мэдээлэл байна. Одоогоор түүнийг ХӨСҮТ рүү шилжүүлж, нарийвчилсэн PSR шинжилгээг авч буй аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАР БЭЛЭН МӨНГӨ АВЧ УТСААР ТАСАРАЛТГҮЙ ЯРЬЖ ТАМХИ ТАТНА ХАМГИЙН ЭРСТЭЛТЭЙ ЯВДАГ ХҮМҮҮС ДЭЭ ДЭГЛЭМ БАРИХГҮЙ ХЭРҮҮЛ ИХ ХИЙНЭ БҮДҮҮЛЭГ ЁС СУРТХУУН БАЙХГҮЙ ЗААЖ ӨГӨХ ХИЧЭЭЛД ХАМАРУУЛАХ ЁСТОЙ ОНЛАН ЦАХИМ СУРГАЛТ

    1. тийм шүү. бэлэн мөнгө их авдаг. Харин Сандагсүрэнгийн мэдээллийн дараа иргэд төлбөрөө төлөхгүй болсон бна лээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button