Нийгмийн
34 хүн эдгэрч, халдвартай 420 хүн эмчлүүлж байна

Өнөөдөр манай улсад 38 тохиолдол нэмэгдэж, нийт халдвартай иргэний тоо 1175 боллоо. 24 цагийн хугацаанд 34 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 745 боллоо. Харин яг одоо 420 хүн эмчлүүлж байгаа бөгөөд хоёр хүний биеийн байдал маш хүнд, долоон хүний биеийн байдал хүнд байгаа аж.