НийгмийнНИЙГЭМ

Гэр хорооллын иргэдэд 7 хоногт 6 шуудай түлш хангалттай хүрнэ гэв

Гэр хорооллын иргэд 7 хоногт зургаан шуудай сайжруулсан шахмал түлш талоноор авах эрхтэй. Гэвч сүүлийн өдрүүдэд хүйтэрч буйн улмаас түлш хүрэлцэхгүй байна гэх гомдлууд гарч буй. Тэгвэл Эрчим хүчний сайд Н.Тавинбэх энэ талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ өнгөрсөн оныхоос нэмэгдэж байгаа нь үнэн. Хоёр шалтгаантай. Энэ жил хүйтний эрч эрс нэмэгдсэн. Нөгөө талаар шинэ хэрэглэгчид орж ирсэн. Өнгөрсөн онд 480 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэж байсан бол энэ жил 710 мянган тонныг хэрэглэх тооцоо гарсан. Хоёр үйлдвэрт бид өдөртөө 4700 тонн түлш үйлдвэрлэж байна. Харин хэрэглээ 5000 даваад байгаа. Зөрүүг нөөцөөсөө нийлүүлээд, хэрэглээг хангаж байна. Долоо хоногт 6 шуудай түлш хангалттай хүрэлцэнэ гэж үзэж байгаа. Түүхий эд, нөөц хангалттай, ямар нэг хомсдол үүсэхгүй. Иргэдээс иргэний үнэмлэх шаардах ёсгүй. Би энэ асуудалд анхааръя. Картаараа хэмжээндээ тааруулаад л авна. Энэ жил бид 7 хоногт 6 шуудай түлш зарах тоо хэмжээг нэмэх боломжгүй. Маш сайн тооцож, 6 шуудай түлш хангалттай хүрэлцэнэ, тийм их хүндрэл гарахгүй гэж тооцсон” хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
BGYUJKH,KNG
BGYUJKH,KNG
2021-01-02 15:07

Энэ одоо юу гээд байна, чи өөрөө гэр хороололд амьдраад үз за юу
Дураараа бурдаг нөхөр вэ?

Зочин
Зочин
2021-01-02 18:14

Ухаардаг явд�##� чинь эндээс эхлээд байна.Өгсөн нүүрс нь хүрэхгүй болохоор дулаанаа хадг�##�ах гээд өрх порчикоо хаагаад,сөөлт ха�##�т хийгээд түүнээсээ болж угаартаад байна.Энэ сайдыг гэрт 7 хонуулж үзүүлэх хэрэгтэй шүү

Холбоотой мэдээ

Back to top button