НИЙГЭМ

Цагаан давааны хогийн цэгийг өнөөдрөөс нээлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа.

Зөвлөгөөнөөр өнгөрсөн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан, сайжруулсан шахмал түлшний хангалт, түгээлтийн талаарх нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулааны ноцтой гэмтэл үүсээгүй бөгөөд арванхоёрдугаар сарын 31-ний өдөр цахилгааны хэт ачаалал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад найман хувиар өссөн. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас гарсан ажлын хэсэг хариуцлагатай жижүүрийн үүргийг 24 цагийн турш гүйцэтгэж үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн хүсэлтээр цагаан давааны хогийн цэгийг өнөөдрөөс /2020.01.04/ нээж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өгөв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулах, 2021 онд нийслэлчүүдийн дунд ямар зорилтот жил болох талаарх төлөвлөгөөг боловсруулах, 2021 онд улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр хийх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах үүргийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт болон нийт байгууллагад үүрэг болголоо.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний ариутгал, халдваргүйтгэлийг сахиулах, автобус, такси үйлчилгээний жолооч нарыг бэлэн мөнгөөр үйлчлүүлэхгүй байхад чиглэсэн арга хэмжээ авах үүргийг  Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаярт өгөв.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button