НИЙГЭМ
Т.Мөнхсайхан: Халдвар авсан хүн Монголд нас барсан учраас олон улсын бүртгэлд орсон

Засгийн газар өнөөдөр хуралдан, гаргасан шийдвэрүүдээ танилцуулж байна.
Олон улсын сайтад Монгол Улсад коронавирусийн халдвараар нас барсан нэг тохиолдол бүртгэгдлээ хэмээн тэмдэглэсэн ч энэ талаар ЭМЯ-наас ямар нэгэн мэдээлэл өгөөгүй.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодруулахад “Монгол Улсад нэг иргэн нас барсан гэж бүртгэгдсэн нь үнэн. Тийм асуудал байгаа. Коронавирусийн халдвар авсан хүн нас барсан учраас бүртгэлд орсон.
Баянзүрх дүүргийн эмнэлэгт эмчлэгдэж байсан, архаг хууч өвчтэй. Энэ хүн халдвар авсан. Нас барсан үндсэн онош нь “Бүх биеийн булчингийн сулрал, дутагдал” гэдэг оношоор нас барсан. Тэгэхээр энэ оношин дээр зөв ойлгох хэрэгтэй” гэлээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭМЯ ч гэсэн үүнийг бүртгэх хэрэгтэй. Тэр хүн корона тусаагүй бол үхэхгүй байх байсан.