Нийгмийн

ШУУРХАЙ: “Ачтан-Элит клиник” эмнэлгийн 9 эмч, ажилтнаас халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас “Ачтан-Элит клиник” эмнэлэгт үүссэн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл өглөө. Тус эмнэлэг нь 134 эмч ажилтантай бөгөөд арванхоёрдугаар 28 хүртэл ажилласан байна. Харин 29-30-нд бүх нийтийн цэвэрлэгээ хийгдэж, 31-нээс хойш бүх ажилчид амарчээ. Улмаар ажил эхлэхийн өмнөх өдөр буюу нэгдүгээр сарын 3-нд бүх эмч, ажилчдаа шинжилгээнд хамруулжээ. Түргэвчилсэн тестээр эерэг гарсан эмч, ажилтнуудын сорьцыг ПСР шинжилгээнд хамруулсан байна. Одоогийн байдлаар 9 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. ЭМЯ-ны тандалт, судалгаа цааш үргэлжилж байгаа аж. Тухайн эмнэлэг нь хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнүүдээ шинжилгээ авдаг байсан бөгөөд арванхоёрдугаар сарын 15 наас хойш тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөхийг ЭМЯ-наас уриаллаа.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button