Нийгмийн

Дархан-Уулд зочид буудал, гоо сайхны газрууд тэргүүтэй 15 газар НӨГӨӨДРӨӨС ажиллана

Дархан-Уул аймагт коронавирусийн нийт 45 тохиолдол бүртгэгдсэн юм. Хамгийн сүүлийн тохиолдол арванхоёрдугаар сарын 4-ний өдөр батлагдсан бөгөөд 33 өдөр халдвар нэмж бүртгэгдээгүй байна. Мөн хяналтын шатны PCR шинжилгээнд 12000 иргэнийг хамруулахад шинжилгээний хариу сөрөг гарсан тул тус аймаг халдваргүй бүс нутагт хамаарч байгаа аж.  

Халдваргүй бүс нутаг болсонтой холбогдуулан тус аймгийн онцгой комисс энэ сарын 7-ноос дараах үйлчилгээний газруудад ажиллах зөвшөөрөл олгожээ.

  • ОУ-ын байгууллагууд
  • Худалдаа үйлчилгээний байгууллага, зах,
  • ХТ-үүд лангуу алгасахгүй хэвийн ажиллана.
  • Зочид буудлууд,
  • Спорт зал танхимууд, /ЕБС спорт зал/
  • Фитнесс, иог, spiniing -Теннис, бильярд төвүүд,
  • Бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээнүүд
  • Нийтийн хоолны үйлчилгээ, /гуанз, ресторан/
  • Нэг цэгийн үйлчилгээ
  • Саун бассейн
  • Нийтийн халуун ус
  • Гоо сайхан
  • Мэргэжлийн түр сургалтууд
  • Сүлжээний бизнес
  • Сул агууламжтай /18° хүртэлх/ бүтээгдэхүүн худалдаалахыг зөвшөөрчээ. 

Гэхдээ дээрх үйл ажиллагааг эрхлэхдээ МХГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдөж ажиллах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-05 23:00

Za darhanii yashkanuud ajildaa orjdee

Холбоотой мэдээ

Back to top button