НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

“Ачтан” эмнэлгийн ажилчид, үйлчлүүлэгчдийг тусгаарлах байр руу нүүлгэн шилжүүлжээ

“Ачтан” эмнэлгийн 9 ажитнаас коронавирус илэрсэн.  Үүнтэй холбогдуулан эмнэлгийг ариутгахын тулд УОК-ын Шуурхай штаб тус эмнэлгийн эмч, ажилтан, үйлчлүүлэгчдийг өчигдөр орой тусгаарлах байр руу нүүлгэн шилжүүлжээ.

Тус эмнэлэг нийт 134 ажилтантай бөгөөд хамгийн сүүлд 2020 оны арванхоёрдугаар 24-нд өвчтөн хүлээн аваад 28 гэхэд бүх өвчтөнүүдийг гаргаж, 29, 30-нд цэвэрлэгээ хийгээд ажилтнуудаа амраасан байна.

Ингээд шинэ жилийн дараа буюу нэгдүгээр сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бүх ажилчдаа шинжилгээнд хамруулахад коронавирусийн халдвар тархсан нь тодорхой болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button