ЭРҮҮЛ МЭНД
ГССҮТ-ийн эмч нарын PСR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Өчигдөр “Ачтан” эмнэлгийн эмч, ажилчдаас коронавирусийн халдвар илэрч, тусгаарлаж, нүүлгэн шилжүүлсэн.
Улмаар тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэн ГССҮТ-өөр үйлчлүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн аж. Тиймээс өчигдөр оройноос хойш ГССҮТ-ийн эмч, ажилчдад зайлшгүй тандалт хийх шаардлага үүссэн юм. Ингээд бүх эмч, ажилчдад PСR шинжилгээ авахад хариу нь сөрөг гарчээ.