Нийгмийн

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү сонсогчдыг “ЯЛГАВАРЛАВ”

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид бүх нийтийн аюулгүй байдлыг хангахаар гудамж талбайд эргүүл хийж буй. Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарснаас үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын хөл, гар хөлдөж ГССҮТ-д хүргэгдэж байна гэх мэдээлэл гарсан.

Харин эл мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс үгүйсгэсэн юм. Тэрбээр "Гэмтэл, согог судлалын үндэсний төвтэй холбогдож энэ талаар тодрууллаа. Одоогоор цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа гар, хөл нь хайрагдаж, хөлдсөн гэх мэдээлэл ирээгүй байна. Харин энэ сарын 03-ны  өдөр нэг сонсогчийн гар нь хайрагдаж ГССҮТ-өөс эмнэлгийн үйлчилгээ авсан” хэмээсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна.

Учир нь цагдаа нарын гар хөл хайрагдаагүй, нэг сонсогчийн гар л хайрагдсан хэмээсэн нь сонсогч бол цагдаа биш, бүр цаашлаад хүн ч биш мэтээр ярьсан мэт ойлгогдож буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ШАА ЦАГДАА
ШАА ЦАГДАА
2021-01-06 14:42

ЭРИЙН МУУ ЦАГДАА ГЭДЭГ ЮУТАЙ ҮНЭН ҮГ ВЭ

Зочин
Зочин
2021-01-06 15:39

Энэ чадваргүй нөхрийг солиоч.

зочин
зочин
2021-01-07 09:20

ийм юмнууд дээшээ гараад бгаа юм даа

Холбоотой мэдээ

Back to top button