Нийгмийн
ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГА: Сэжигтэй тохиолдын PCR шинжилгээний хариу гараагүй байна

Төв аймгийн Жаргалант суманд коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, тус суманд хоёр хоногийн хөл хорио тогтоосон талаар бид өчигдөр мэдээлсэн. Тухайн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу эерэг гарсан гэсэн мэдээлэл түгээд байгаа юм.
Иймд бид Жаргалант сумын Засаг дарга Н.Энхболдоос тодрууллаа.
Тэрбээр “Өчигдөр орой сорьцыг нийслэл рүү илгээсэн. PCR шинжилгээний хариу өнөө орой юм уу маргааш гарах байх” гэсэн юм.