НИЙГЭМ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хоёр биш нэг халдвар илэрсэн гэв

ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран 11.00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

Үүгээр өнгөрсөн 24 цагийн дотор 13 халдвар нэмж бүртгэгдсэн талаар мэдээлэв. 10 нь Ачтан эмнэлгийн эмч, ажилчид бол хоёр нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэг дэх голомтоос үүдэлтэй. Харин үлдсэн нэг нь “Голомт” банкны нэг теллерээс илэрсэн болохыг бид мэдээлсэн.

Энэ мэдээллийг өгсний дараа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны дарга А.Амбасэлмаа залруулга мэдээлэл хийв.

Өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтнаас коронавирус илэрсэн гэж мэдээлсэн. Тэгвэл хоёр биш нэг ажилтнаас илэрсэн, харин түүний гэр бүлийн хоёр ажилтан халдвар авсан гэдэг залруулгыг хийлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button