Нийгмийн
“Мөнгөн-Гүүр” эмнэлгээс ХОЁР тохиолдол батлагджээ

Өнөөдөр манай улсад 33 тохиолдол нэмэгдэж, нийт халдвартай иргэний тоо 1395 боллоо. Өнөөдөр халдвар авсан иргэдийн хоёр нь Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч аж. Харин үлдсэн нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, Мөнххада компани, Ачтан эмнэлгийн эмч нарын гэр бүлийн хүмүүс аж. Ачтан эмнэлгийн эмч нарын байр 10 дугаар хороололд байдаг бөгөөд Баянгол дүүргийн 6 хорооны нэг орцны зургаан иргэн халдвар авчээ.
Орцноос үүссэн зургаан тохиолдлын нэг нь “Мөнгөн-Гүүр” эмнэлгийн лаборантаас байсан аж. Иймд тус эмнэлгийн эмч, ажилчин, хэвтэн эмчлүүлж байсан 141 хүнээс шинжилгээнд хамруулжээ. Ингээд 32 хүнийг ойрын хавьтал гэж тусгаарлаж, шинжилгээ авахад нэг эмчээс халдвар илэрсэн байна.