Нийгмийн

Согтуу жолооч явган зорчигчийн аминд хүрчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021.01.04-07-ны өдрүүдэд  нийт 459 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 357 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутаг 1 хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал 2021.01.07-ны өдрийн 23.50 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сум 8-р баг /аймгийн төвөөс баруун урагш 1км/ асфалтан замд Toyota grand mark2 маркийн автомашины жолооч Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /драгер 1.75%/ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 41 настай, эмэгтэй Б-ийн амь насанд хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 10, 2021 06:21

Согтуугаар машин жолоодсон хүмүүсийг жолоо барих эрхийг насаар нь ха�####�г хууль санаачлаач. Ард иргэд хэдий болтол амиа золиослох вэ.

Холбоотой мэдээ

Back to top button