НИЙГЭМ

Цэргийн төв эмнэлэг халдвар авсан 280 хүнийг эдгээгээд байна

Дотооддоо Коронавирусийн халдвар гарснаас хойш Цэргийн төв эмнэлэг нь Эрүүл мэндийн сайд, Батлан хамгаалахын сайдын хамтарсан тушаалаар халдвартай иргэдийг эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Цэргийн төв эмнэлгийн хувьд Ковид-19 халдварын хамгийн том голомтууд болох  Сэлэнгэ аймаг, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг болон иргэд Д-н ойрын хавьтлуудыг эмчлэх ажилд дайчлагдан ажиллаж байна.У

лсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,408 болсноос 896 хүн буюу 63.6 хувь нь эдгэрсэн. Үүнээс 280 тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэн гарчээ.

Тус эмнэлгийн хувьд нийт 20 баг ажиллаж, нэг ээлжиндээ 72-76 эмнэлгийн эмч, ажилтнууд ажиллаж байна. Одоогоор 501 эмчлэгдэж байгаа хүний 200 гаруй нь мөн тус эмнэлэгт эмчлэгдэж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд Цэргийн төв эмнэлэг нь цар тахлын эсрэг бэлтгэл ажил болгож өөрийн шинэ барилгын дотоод зохион байгуулалтыг өөрчлөн, улаан, ногоон, шар бүсүүдийг байгуулж, эмч, ажилтнуудынхаа тусгаарлах байрыг тусад нь бэлтгэн, хүчил төрөгчийн хангалтыг 4 дахин нэмэгдүүлж, эмчилгээний байрныхаа давхар бүрийг эхо, рентген аппаратаар хангажээ.

Эрүүл мэндийн сайдын зүгээс тус эмнэлгийн удирдлагууд болон хамт олонд хариуцлагатай, бүх нөөц боломжоо ашиглан цар тахалтай тэмцэж байгаад талархал илэрхийлсэн байна.Энэ хугацаанд ЭМЯ-аас тус эмнэлгийн үйл ажиллагааг дэмжин 10 амьсгалын аппарат хүлээлгэн өгч, үйл ажиллагаанд шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлжээ. Удахгүй ЭМЯ-аас тус эмнэлэгт PCR шинжилгээний лаборатори байгуулж өгөхөөр болсон аж.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button