НИЙГЭМ

Шадар сайд Я.Содбаатар аль болох хүний эрхийг зөрчихгүй ажиллахыг хичээж байна гэжээ

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Г.Нарантуяа нар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатартай /2021.01.07/ цахим уулзалт хийж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Гишүүдийн зүгээс юуны түрүүнд гадаадад гацсан Монголчууд, тэр дундаа БНСУ-д байгаа иргэдийн асуудлыг онцгойлон анхаарч, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг эхний ээлжинд авч ирэх саналыг тавилаа. 11 дүгээр сард товлогдоод байсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдсанаас үүдэн тэнд байгаа иргэдийн асуудал өдрөөс өдөрт хүндэрсээр байгаа талаар гомдол эрс нэмэгдсэн бөгөөд хүнд өвчтэй, жирэмсэн, нялх хүүхэдтэй зэрэг нөхцөл байдал хүнд байгаа иргэдийн хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг онцоллоо. Хоёрдугаарт, үр дүнтэй хамтын ажиллагааг нэмэгдүүлж, мэдээлэл солилцох, ХЭҮК-оос УОК-ын хуралд мэдээлэл хийж, ажиллах тухай саналыг гаргасан юм.

136184548_214543830306267_1987885452601081664_n.jpg

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, онцгой комиссын зүгээс аль болох хүний эрхийг зөрчихгүй байх чиглэлд анхаарч ажиллаж байгааг онцлоод цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор зарим шийдвэрүүд өөрчлөгдөж, зохицуулалт хийх зайлшгүй шаардлага бий болж байгааг хэллээ. Мөн ХЭҮК-оос ирүүлсэн Солонгос дахь иргэдтэй холбоотой шаардлагын дагуу 2020 оны 12 дугаар сард тус улсаас 34 иргэнийг нэн даруй татаж авах арга хэмжээ авч ажиллах зэргээр нөөц боломжоо шавхаж ажиллаж байгааг хэллээ. Өвчний тархалт, нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хүний эрхтэй холбоотой олон асуудал гарч байгаа хэдий ч цаашид хүний эрхийг хамгаалах чиглэлд хамтын ажиллагааг сайжруулж, харилцан мэдээлэл солилцож хамтарч ажиллах чухал байгааг Шадар сайд онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
дэмжиж байгаа
дэмжиж байгаа
2021-01-11 10:56

Содбаатар ч УОК ыг гайгүй удирдаж байгаа шүү. Хэвлэлийн хур�##�д хэлж, ярьж байгааг нь харж, сонсоорой. Ухаантай л хүн байна лээ. Аль нам нь хамаагүй.

Нэг муу жолооч
Нэг муу жолооч
2021-01-12 10:20

Энэ дампуурсан шинжилгээгээ шийдэж чадахгүй байж.шинжилгээ 12 цагт гардаг.хариуг нь 4 хөн хүн шивдэг гэнэ.Өөр боломж үнэхээр �##�га уу? Эрүүл хүмүүс нь хариугаа хүлээсээр өвчин аваад явж бгаа ч юм уу?тээврийн жолооч нар 3 хоногоос дээш хариугаа хүлээж бн шүү.1111 нь хөсүт рүүгээ ярь манай ажил биш гээд томроод бх.УОК байдаг юм уу.?

Холбоотой мэдээ

Back to top button