СПОРТ

“Мастерс”: Г.Хэрлэн хагас шигшээд шалгарлаа

Жүдо бөхийн “Мастерс” тэмцээн Катарын Доха хотод үргэлжилж байна. Одоогоор Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд, Г.Наранцэцэг, Б.Хорлоодой, Л.Сосорбарам нар ялагдан, тэмцээнээ дуусгаад буй.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдаж буй ОУХМ Г.Хэрлэн гуравдугаар тойрогт Казахстаны С.Ерланыг ялж, С хэсгийн аварга боллоо.

Тэрбээр хагас шигшээд  Израилын бөх Б.Шмайловтой барилдана. Энэ жинд өрсөлдөж буй Ё.Басхүү хэсгийн аваргын төлөө олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Ан Баултай хүч сорино.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button