СПОРТ

Г.Хэрлэн “Мастерс”-т V байрт шалгарлаа

Катарын Доха хотод болж буй жүдо бөхийн “Мастерс” тэмцээний медалийн төлөөх барилдаанууд үргэлжилж байна.

Өнөөдөр Монголын есөн бөх барилдсанаас дэлхийн аварга М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан ОУХМ  Г.Хэрлэн хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын бөх Арам Григорянд ялагдав.

Г.Хэрлэн “Мастерс” тэмцээнээс 2017 онд алт, 2019 онд мөнгөн медаль хүртсэн юм.

Ингэснээр Монголын тамирчид тэмцээний эхний өдрийг нэг хүрэл медаль авсан амжилтаар дуусгав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button