НИЙГЭМУЛС ТӨР

Д.Өнөрболор: Би хүүхдээ эмчлүүлэхээр БНСУ-д ирсэн. Боломжоо ашиглаад уулзалтад оролцсон

Цар тахалтай, хөл хорио тогтоосон байх үед УИХ-ын гишүүн Өнөрболор БНСУ-д очсон нь олны анхаарлыг ихээхэн татаад буй. Тэрбээр “Tovch.mn” сайтад ярилцлага өглөө.

-Та ямар шалтгаанаар БНСУ-д очсон бэ?

-Би хүүхдээ эмчлүүлэхээр БНСУ-д ирээд байгаа. Хүүхэд маань өвчний улмаас тодорхой давтамжтай эмчлүүлж, эмчийн хяналтад байдаг. Эх хүний үрийнхээ төлөө юу ч хийнэ. Тэгэх ч үүрэгтэй. УИХ-ын гишүүнийхээ хувьд хуулийн дагуу зохицуулалтуудаа хийсэн. Одоо ээжийн хувиар хүүхдээ эмчлүүлэхээр БНСУ-д ирээд байна.

-УИХ-ын чуулганы хуралдаанд цахимаар оролцож байгаа юу?

-УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаан нөхцөл бхйдлын улмаас цахимаар хуралдаж байгаа. Би УИХ-ын чуулган, бусад бүх хуралдаанд цахимаар оролцож байна.

-Таныг БНСУ-д албан ажлаар очоод гацсан гэх мэдээлэл бий. Ямар уулзалтад оролцов?

-Цар тахал бол хэнийг ч ялгахгүй сорилт. Би хувийн шугмаар коронавирусийн оношлуурыг БНСУ-аас Монголд оруулж ирэн, УОК-т хандивлаж байсан. Вакцинжуулалт, тойрогтоо хэрэгжүүлэх зарим ажлын хүрээнд энд ирсэн боломжоо ашиглаад зарим албан бус уулзалтыг зохион байгуулж байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

  1. Энэ бүсгүйг анх Хотын захиргааны орчуулагч байхаас нь мэднээ. Төрийн түшээ хийхээр боловсорсон бас ёс зүйтэй эмэгтэй лав биш шүү.

  2. Ийм муу хөлдүү төмс сонгож байдаг гэхээр сэлэнгийнхэн мулгуу л улс юм даа энэ ддаак хууль тогтоож батлах хэмжээний нөхөр мөн үү

  3. Kharin tiim bhaa yamarch baisan gazrin naimaand garsh san hun gedgiig iav zaisan orchimd haruulaad ugsun nuguu heseg bulegleld orj hudlaa yarij hulgaig hiigeed bayaraad avsan ni notlogdson l bgaa shuu dee gehdee odoo ene uildlee zogsooh ni niigemin erh ashig itgehed berh bolovsroltoi uurchlugdunu gej baihuu harin ch Co nartai niilj yaj ch magad ergelzeetei nuhur shuu.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button