СПОРТ

“Мастерс”: Г.Одбаяр дараагийн тойрогт дэлхийн аварга Соичи Хашимототой барилдана

Жүдо бөхийн энэ оны анхны тэмцээн “Мастерс” Катарын Доха хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас 16 тамирчин зодоглож буйгаас эхний өдөр дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн.

Өнөөдөр Монголын таван бөх барилдаж байна. Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж буй ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр эхний тойрогт Африкийн наадмын аварга, Египетийн бөхийг ялав.

Тэрбээр дараагийн даваанд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн аварга Саочи Хашимототой барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button