ЭДИЙН ЗАСАГ

Засгийн газрын захидалд Рио Тинтогийн шинэ Гүйцэтгэх захирал ноён Стаусхолм хариу өгчээ

Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ /Дубайн/ анх үзэглэгдэхэд: Шаардлагатай санхүүжилтийг 5.3 тэрбум ам.доллар байна, олборлолт 2021 оны нэгдүгээр улиралд эхэлнэ гэж заасан билээ.

Гэвч гэрээ байгуулснаас дөрвөн жилийн дараа, 2019 онд Рио Тинто компани газар зүйн тогтцын урьдчилан тооцоолоогүй бэрхшээл учирсан талаар зарлаж, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нэмсэн юм. 6.75 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлж, 2022 оны аравдугаар сараас олборлолт хийгдэж эхлэх шинэ төлөвлөгөө танилцуулсан.

Үүнд нь Оюу толгой компанийн 66 хувийг эзэмшдэг Туркоиз Хилл Ресурс компани дургүйцэж, шаардлагатай нэмэлт санхүүжилтийг хэрхэн босгох арга зам дээр хоёр хөрөнгө оруулагч тохиролцож чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Туркоиз талаас санал болгосон метал стриймингийн хувилбар нь Рио Тинто болоод Монголын Засгийн газарт эрсдэлтэй арга зам болоод байгаа юм.

Яг энэ нөхцөлд Монголын Засгийн газраас Туркоиз Хилл Ресурс компанид захидал бичиж, Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг шаардлагатай бол цуцална гэсэн агуулгыг илэрхийлээд буй. Үүндээ хөрөнгө оруулалтын зардал огцом нэмэгдсэн, Монгол тал төслөөс ноогдол ашиг хүртэхгүй, харин ч 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоолол бий гэхчлэн дурдсан юм.

Харин өнгөрсөн 24 цагт гаднын хэвлэлүүд Туркоиз Хилл Ресурс компанийн зүгээс Рио Тинтог уг асуудлаар даруй байр сууриа илэрхийлэхийг санал болгосон гэж бичиж байна. Тухайлбал “Монголын Засгийн газартай нэн даруй ойлголцож, эдийн засгийн үр өгөөжийг нь эргэж хар” гэсэн захидал илгээсэн гэх.

Тэгвэл өчигдөр /2020.01.12/ Рио Тинто компанийн шинэ гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм үүнд хариу байр сууриа илэрхийлжээ.

Түүний хэвлэлийн төлөөлөгч The Age, The Sydney Morning Herald сэтгүүлүүдэд тодруулга өгөхдөө “Бид Монголын Засгийн газартай найрсаг харилцаагаа хадгалж үлдэхийг эрмэлзэнэ. Оюу толгойн далд уурхайгаас бүх хувь эзэмшигчид ашиг хүртэх боломжийг хангах тал дээр онцгойлон анхаарч эхэлнэ” гэж ярьжээ.

Якоб Стаусхолм 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг хүлээж авсан. Өмнөх захирал нь судалгаа хийх явцдаа Австралийн соёлын үнэт дурсгалуудыг хадгалж үлдсэн агуйг дэлбэлсэн Рио Тинтогийн алдаанд хариуцлага үүрэн, огцорсон юм.

Одоо хөрөнгө оруулагчид  хэчнээн тохиролцлоо ч далд уурхай Монголын Засгийн газрын шахалтаас шалтгаалах нөхцөл үүсээд буй нь энэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2021-01-13 15:28

ЭНЭ ЛУЙВАРЧДААС МОНГОЛЧУУД ХАРИУГАА АВАХ ЦАГ ИРНЭ ЭЭ ҮЙЛИЙН ҮР ГЭЖ БАЙДЛАГ ЮМ РИО ТИНТО

Зочин
Зочин
2021-01-13 16:38

БАРАГ УХААД ДУУССАН БАЙХОО

Зочин
Зочин
2021-01-13 16:51

Хүний үнээг сааж байгаа бол ядаж хусамыг нь эзэнд нь өгөх ёстой биз дээ татвар төлөх ажил хийж байгаа ажилчиддаа ц�##�ин өгөх бараа үйлчилгээ худ�##�дан авах туслан гүйцэтгэгчээр ажил хийлгэж хөлсөө төлөх зэрэг бол �##�ьч бизнест байдаг ердийн зарчим шүү дээ оюу толгойн зохиосон шинэ юум биш тэрүүгээр түрээ барьж шантааж хийх хэрэггүй

Зочин
Зочин
2021-01-13 16:56

Оюу толгой нээгдээгүй Рио тинто байгаагүй бол тэр хүмүүс ажилгүй тураад үхэх байсан монгол улс сөнөх байсан гэж бодохгүй байна

Зочин
Зочин
2021-01-13 21:32

Чам шиг таамгаар шаадаг м�##�ууд их юм аа.

Халхал
Халхал
2021-01-13 21:57

Сорчолж богино хугацаанд аваад явна Бид босо Ганбаа Гаар я а х у

Зочин
Зочин
2021-01-14 10:03

Гэрээг цуцлая! Элбэгдорж нэг охиноо хадамд гаргасан гэж бодоё гэх маягийн юм яриад байсан. Олиггүй хадмуудаас охиноо буцаагаад авч болно оо. Газар нутгаа онгичиж сэндийчэлгүй амьдрах юмсан.

Баярцогтүхээсэй
Баярцогтүхээсэй
2021-01-14 15:34

Оюу толгой нээгдээгүй байхад бид өргүй баян байлаа. Гайхамшигтай гэрээний ачаар хэдэн үеээрээ дааж давшгүй өрөнд орлоо. Өөрсдийнхөө баялагаа харийнханд зүгээр ухуулчаад өрөнд унана гээд бодоод үздээ. Энэ чинь ариун явд�##�уу?

Зочин
Зочин
2021-01-14 16:07

Novsh rio tinto baigal eh, er ni yumand yaj handdag ni ter aguig delbelsenees haragdaj baigaan, novshbuud bayar, saihanbileg nariig hahuuldaad bolchino gej bodson bhdaa, hooj gargaad uursduu ajiluulah heregtei odoo buh yumiig ni surtsan bizde manaihan

123
123
2021-01-15 13:22

34 хувийг заав�##� эзэмшинэ гээд зүтгээд байсан гарууд хэн байсаныг санах хүн одоо байна уу. .... гэхдээ ийм том орд эзэмших эрхтэй оюу толгой ххк ний 34 хувийн хувьцааны одоогийн үнэ цэнэ хэд вэ .... гэх мэтийн асуудлуудыг хөндсөн хүн засгийн газарт байгаа юу..... гэрээг өөрчлөх бол та бид барахгүй шүү, 400 000 000 жуулчин гэдэг шиг юм болно..... эвдрээгүй бол бүү зас гэж үг бий.

эгэл
эгэл
2021-01-15 17:57

Баярцогтын 20 мянган хувьсагч асууд�##�тай юм байна аа . баярцогт санхүү эдийн засгийн дээд сургуульд багшилж байсан гэхээр хөөрхий шавь нар нь яана даа за�##�гаж байсан хүмүүс мэргэжлээ бушуухан дээшлүүлээрэй дээ

Холбоотой мэдээ

Back to top button