ХУУЛЬЭРҮҮЛ МЭНД
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг АТГ-аас шалгаагүй гэлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүүг хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа гэх мэдээлэл гарсан.
Энэ талаар өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газрын мэдээллийн хурлын үеэр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат мэдээлэл өглөө.
Тэрбээр “ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгтэй холбоотойгоор хандив тусламжийн мөнгийг завшсан гэх асуудлаар АТГ-т шалгаж байгаа хэрэг байхгүй” гэлээ.