Баянзүрх дүүргийн 17-р хороонд маргаашаас эхлэн хөл хорио тогтооно

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан Баянзүрх дүүргийн 17-р хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоохтой холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ:
"Баянзүрх дүүргийн 17-р хорооны иргэдийг бүрэн шинжилгээнд хамруулах, халдварын голомтыг хумих үүднээс Баянзүрх дүүргийн 17-р хороонд хөл хориог тогтооно. Маргааш буюу 2021.01.14-ний 06:00 цагаас нэгдүгээр сарын 16-ны өдрийн оройн 23:00 цаг хүртэл хэсэгчлэн хаахаар боллоо. Энэ хугацаанд хороонд дөрвөн цэгийг тогтмол ажиллуулна. Иргэд 79-р сургуулийн 1-р байр, 17-р хорооны иргэд нийтийн танхим, 21-р худаг, Өргөн гудамжны “Баян” дэлгүүр зэрэг дөрвөн цэгт шинжилгээ авах бөгөөд нэмэлтээр явуулын 6 цэг ажиллаж 08.30-18.30 цагийн хооронд иргэдээс шинжилгээ авах болно.
17-р хороонд Шархад, Да Хүрээ орчим бөгөөд энэ хоёр хоногт автобус үйлчлэхгүй. Хязгаарлалт тогтоосон хугацаанд 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж, бусад хөдөлгөөн хязгаарлагдах учраас шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна” гэв.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
precio de la viagra en farmacias
362 Mexican Pharmacies In Tijuana
Cialis Apotheke Ohne Rezept
Low Price Generic Viagra
Generic Progesterone Website Tablet
Viagra 50mg Price
Farmacia Online Priligy Generico
Canadian Medicines
levitra super active plus