НИЙГЭМ
Сэрэмжлүүлэг: БЗД-ийн 17-р хорооны 14 ажилтан халдвар авчээ
ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.
Үүгээр өнгөрсөн 24 цагт манай улсад 10 халдвар шинээр бүртгэгдсэн талаар мэдээлэв.
Мөн иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг өглөө. Тухайлбал БЗД-ийн 17-р хорооны 14 ажилтан халдвар авсан байна. Тус хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа юм. Иймд сүүлийн өдрүүдэд 17-р хорооны байраар үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.