НИЙГЭМХУУЛЬ

Нагац дүүгийнхээ дөрвөн хурууг тасалсан этгээдийг өнөөдөр шүүнэ

Долоон настай охиныг нагац ах нь архи согтуурсан үедээ зодож танхайран гарын дөрвөн хурууг цавчиж тасалсан хэрэг гарсан. Дээрх хэргийг үйлдсэн этгээдэд холбогдох хэргийг өнөөдөр /2019.08.01/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагаас хэлэлцэх юм байна. Бага насны хүүхдийг зодож, гэмтээсэн Чинтөр гэгчид эрүүгийн хуулийн 11.1.2.1-д зааснаар ял төлөвлөөд байгаа аж.

Хэргийг сануулбал, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн, 51 настай, эрэгтэй Ч нь 2019 оны тавдугаар сарын 14-ны өдөр архи ууж согтуурсан үедээ долоон настай нагац дүүгийнхээ зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг сүхээр тасалсан бөгөөд охин яаралтай хагалгаанд орсон билээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

16 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button