Нийгмийн

Л.Мөнхтүшиг: БНСУ-д нас барсан иргэн өнөөдрийн нислэгт багтаагүй байсан

БНСУ-д гацсан байсан монгол иргэн өнөө өглөө нас барсан билээ. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дараах тодруулгыг өгөв.

-БНСУ-д 26 настай хүн нас барсан гэдэг мэдээлэл гарлаа. Энэ талаар тодруулах гэсэн юм. Ямар хариулт өгөх вэ?

-Гадаадад манай улсын иргэн нас барсан тухай мэдээллийг бид авсан даруйдаа ар гэрт нь мэдэгдэх, шаардлагатай туслалцаа үзүүлэх ажлыг хийдэг. Тухайн иргэний ар гэрийн хүсэлт, хувь хүний нууцыг хүндлэх үүднээс олон нийтэд энэ төрлийн мэдээллийг гаргаад байдаггүй.

Олон нийтийн сүлжээгээр гараад байгаа мэдээллийн хувьд хэлэхэд, БНСУ-ын Сөүл хотын Жунран дүүргийн Цагдаагийн газраас 1986 онд төрсөн Монгол Улсын иргэн эрэгтэй нас барсан тухай мэдээллийг Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яаманд 2021 оны 1 дүгээр сарын 15-нд албан ёсоор мэдэгдсэн. Элчин сайдын яамны зүгээс уг иргэний ар гэртэй холбоотой ажиллаж байгаа.

-Тухайн нас барсан иргэн нь өнөөдөр 19 цагт Улаанбаатарт газардах тусгай үүргийн онгоцонд нэр нь багтсан байсан юм уу?

-БНСУ-ын Сөүл хотод нас барсан иргэн нь өнөөдөр орой 19:00 цагт ирэх хуваарьтай Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгт нэр нь багтаж тус онгоцоор ирэх байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ташаа мэдээлэл болохыг албан ёсоор хэлье.

-Тухайн иргэн нь БНСУ-аас Монгол руу буцах хүсэлтээ гаргасан байсан уу, хүсэлт гаргаад жил болж байгаа иргэн мөн үү?

-БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 4,843 иргэн БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд хандан өргөдлөө гаргаад байгаа болно. Нас барсан иргэний хувьд нутаг буцах хүсэлтээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан байсан.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-15 16:40

новшоо танайран үйлийн үрээ эдлээд чиний үр хүүхэд чинь тахир дутуу доголон сохор амьдраарай

Зочин
Зочин
2021-01-15 17:05

Энэ з�##�уу дандаа л худлаа ярьж байдаг. Хэнийг ирүүлэхээ эд нар л шийддэг ш дээ. Хөөрхий танил т�##�гүй хүмүүс мөн ч их хохирох юм даа. "Үдлээд буцах" хорвоод бие биенээ хөрөнгө мөнгө, �##�бан туша�##�, нэр төр, танил т�##�аар нь ялгаварлан гадуурхах ямар шаардлага байнаа??? Нэг шүлэг санаанд орж байх юм: Би хүн, чи хүн, бид бүгдээрээ хүмүүс! гэж.
Арга ч үгүй дээ. МАНАН-гийн хонгил ийм бодлого, харьцаа хандлагыг бий болгосон. Энэ хонгилынхны үр удам, хойч үе эцэг эхийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж яваа хойно доо. Тэгээд ямар ч их худ�##� ярьж чаддаг юм бэ дээ. Мөнх юм шиг л байх юм даа. Харамс�##�тай.

Зочин
Зочин
2021-01-15 17:13

хүмүүсээ эртхэн авахгүй

Зочин
Зочин
2021-01-15 17:32

Ирэх хүсэлтээ 12 сард гаргасан гэж байгаа бол багтсан байж болох т�##�тай юм биш үү

Зочин
Зочин
2021-01-15 18:39

Энэ Мөнхтүшиг их муу, хүн чанаргүй м�##� юмаа �######�аачээ

Баасансүрэн
Баасансүрэн
2021-01-17 16:31

Мөнхтүшиг гэдэг хүнд хүний амь зовлонг ойлгох сэтгэл түйч байхгүй юмаа. ГХЯам энэ ажил дээрээ жаахан хүн чанартай хүний төлөө сэтгэл гаргачих хүн тавьчихв�##� харьд байгаа олон хүний хүсэл сэтгэл цаг тухайдаа нааштайгаар шийдэгдэж иргэдийн маань төрөө дээдлэх итгэл сэтгэл сэргэхсэн.

Зочин
Зочин
2021-01-17 16:34

Мөнхтүшиг гэдэг хүнд хүний амь зовлонг ойлгох сэтгэл түйч байхгүй юмаа. ГХЯам энэ ажил дээрээ жаахан хүн чанартай хүний төлөө сэтгэл гаргачих хүн тавьчихв�##� харьд байгаа олон хүний хүсэл сэтгэл цаг тухайдаа нааштайгаар шийдэгдэж иргэдийн маань төрөө дээдлэх итгэл сэтгэл сэргэхсэн.

Холбоотой мэдээ

Back to top button