НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Амралтын өдрүүдэд шинжилгээний цэгүүд иргэдэд үйлчлэхгүй

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвөөр үйлчлүүлэх иргэд www.eruul.gerege.mn цахим хуудаснаас цаг авч байгаа билээ.

Дээрх шинжилгээний төвүүд нь амралтын өдрүүдэд аж ахуйн нэгж, байгууллагын төлөвлөгөөт шинжилгээг хийж байгаа тул бямба, ням гарагт иргэдэд үйлчлэхгүй болохыг мэдэгдэж байна.

Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд зөвхөн ажлын өдрүүдэд www.eruul.gerege.mn цахимаар олгосон цагийн дагуу харъяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой юм.

Иргэд шинжилгээний цаг авахдаа www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлснээр товлосон цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авч, мөн шинжилгээний хариугаа харах юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button