ЭРҮҮЛ МЭНД

А.Амбасэлмаа: Олон эмнэлэг дамжиж явах нь бусдад халдвар тараах эрсдэлтэй байна

ЭМЯ-наас коронавирус цар тахалтай холбоотой цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “2021 оны нэгдүгээр сарын 15-нд вирус судлалын лабораториудад нийт 18487 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотоос илэрлээ.

Дөрөв нь Ачтан эмнэлгийн голомттой холбоотой. Баянзүрх дүүргийн ТҮК-ийн 6 ажилтнаас, Баянзүрх дүүргийн 17-р хорооны иргэдээс 6 хүнээс, үлдсэн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байна. Ингээд нийт Улаанбаатарт батлагдсан тохиолдол 685 боллоо.  

Баянзүрх дүүрэгт халдварын голомт үүсэж, гудамж хороололд халдвар тархсан учраас 6000 гаруй хүмүүсийг шинжлэхэд нийт 12 хүнээс коронавирус илэрсэн. Өчигдрийн батлагдсан тохиолдлуудтай холбоотой ард нь байгаа хавьтлуудыг тусгаарлах ажлыг хийж байна. Ойрын хавьтал 120 хүнийг өчигдөр тусгаарласан.

Ард иргэддээ анхааруулахад сүүлийн үед бүртгэгдэж байгаа тохиолдлууд хүндэрсэн оноштой байна. Ханиад томуугаа хүндрүүлсэн хүмүүс хоёр гурван эмнэлэг дамжиж явдаг. Ингэж явахдаа халдвар тараах эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс ханиад хатгаатай бол эрүүл мэндийн ажилтныг дуудах, мэдээлэл өгөх шаардлагатай байна. Олон эмнэлэг дамжиж, олон кабинетээр явах нь бусдад халдвар тараах эрсдэл нэмэгдүүлж байна.

Өчигдрийн нэг батлагдсан тохиолдол Чингэлтэй дүүргийн нэгдэн эмнэлэгт очсон байна. Тус эмнэлэг яаралтай тусгаарласнаар хавьтлын тоо олон биш байлаа. Энэ мэтээр эмнэлгийн байгууллагуд амьсгалын замын халдвартай ирсэн хүнийг тусгаарлаж, маш яаралтай дээж авч явуулж, хариу арга хэмжээг зөв зохистой авах шаардлагатай байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button