ЭРҮҮЛ МЭНД

Налайх дүүргийн ЭМТ-д PCR лаборатори байгуулна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан болон ЭМЯ-ны холбогдох удирдлагууд өчигдөр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа. Тэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх эмнэлгүүдийн бэлэн байдал, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөж байгаа эсэхийг шалгах, шинээр PCR шинжилгээний лаборатори байгуулах ажилтай танилцжээ.

Эрүүл мэндийн сайд Налайх дүүрэгт ажиллах үеэрээ эмч, ажилтнуудтай цахимаар уулзаж, тэдний саналыг сонсож, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээр болсон юм. Мөн Ковид-19 халдвартай хүн эмнэлгээр үйлчлүүлбэл халдварыг цааш тархаахгүй байх, тасаг хоорондын үйл ажиллагааны уялдаа, эрсдэлээс сэргийлэх тал дээр халдварын дүрмээ сахин ажиллахыг сануулж, засаж залруулах шаардлагатай хэд хэдэн зүйлийг онцолж, чиглэл өглөө.

Тус дүүргийн иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах, оношлох, эмчлэх “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг энэ онд байгуулна. 

Эрүүл мэндийн сайдын зүгээс “Бид иргэдийн аюулгүй байдлын төлөө Коронавирусийн халдварын эсрэг бүх анхаарлаа хандуулж ажиллаж байгаа ч бусад төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ тасралтгүй явуулж, хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын суурь хөгжил, чадамжийг цаг алдалгүй сайжруулах нь хамгийн чухал. Тиймээс тус дүүргийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцийг чадвахжуулах асуудлыг шийдвэрлэнэ. Түүнчлэн энэ сард багтаан тус дүүрэгт PCR шинжилгээний шинэ лабораторийг байгуулна. Ингэснээр иргэдэд шуурхай шинжилгээ хийх, тусламж үзүүлэх боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо.

ЭМЯ-наас тус дүүрэгт нэн шаардлагатай байгаа мэс заслын болон оношилгооны дурангийн аппаратууд, рентген аппарат, компьютер томографикийн аппарат зэрэг эмнэлгийн суурь тусламж, үйлчилгээг сайжруулах болсон байна. Түүнчлэн төрөлжсөн төв эмнэлгүүдэд үзүүлж буй мэс засал, оношилгоо, эмчилгээг дүүргийн эмнэлгүүд үзүүлдэг болгох тал дээр анхаарч, бодлогоор бүх талын дэмжлэгийг үзүүлэх юм. Тус дүүргийн иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах, оношлох, эмчлэх “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг энэ онд байгуулахаар болсон юм.

Цар тахлын үед шаардлагатай тохиолдолд иргэдийг тандалт, судалгаанд хамруулах үүднээс өнгөрсөн хугацаанд ЭМЯ-аас Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохархан  дүүргүүдэд Молекул биологийн лаборатори байгуулаад байна. Удахгүй Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн лабораториудыг ашиглалтад оруулна гэж ЭМЯ-аас мэдээлэв.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button