ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

Гаднын хэвлэл: Рио Тинтог “шахаад”, оронд нь Оросын талыг оруулж ирэх сонирхол Ерөнхийлөгчид бий

Сүүлийн үед Рио Тинто, Монголын Засгийн газрыг тойрсон мэдээллүүд анхаарлын төвд ороод байна.

Өнгөрөгч долоо хоногт Засгийн газраас Туркоиз Хилл Ресурс компанид: Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх ашиг бага байна, үүнийг анхаарч үзэхгүй бол бүрэн эрхийнхээ хүрээнд хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж ч болно гэж мэдэгдсэн.

Хариуд нь Турзоиз тал Рио Тинтог түргэн учраа ол гэх агуулгаар “шахаж”, тус компанийн шинэ Гүйцэтгэх захирал Я.Стаусхолм хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан “Монгол талыг хохироохгүй байх чиглэлд хичээж ажиллана, гэрээний нөхцөлүүдээ эргэж харна” хэмээгээд буй.

Засгийн газраас ажлын хэсэг томилон Оюу толгой төслөөс Монголчуудын хүртэх ашигт үнэлгээ хийхэд: 2051 он хүртэл ноогдол ашиг авахгүй, түүнчлэн 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоолол гарсан тухай ЗГХЭГ-ын Дэд дарга Б.Солонгоо ярьсан. Энэ агуулгыг ч Туркоиз Хилл Ресурс руу бичсэн захидалдаа дурдсан байсан.


Тэгвэл Засгийн газар болон Рио Тинтогийн хооронд үүссэн энэ маргааны цаана Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ашиг сонирхол буй гэх өнцгөөр гаднын хэвлэлүүд бичих болов. Хамгийн сүүлд дэлхийн тэргүүлэх уул уурхайн аналитик хэвлэл Mining.com-д, төслөөс Рио Тинтог шахаж гаргаад Оросын талыг оруулж ирэх сонирхол Х.Баттулгад байж мэднэ гэж бичжээ.

Энэ агуулгыг өнгөрөгч арванхоёрдугаар сард Europorter.com ч мөн нэлээд дэлгэрэнгүй бичиж байж. Тэд Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасаад буцаан оруулж ирсэн, гаднын хөрөнгө оруулагчид зөвхөн Монголд бүртгэлтэй банк, банк бус санхүүгийн байгууллагатай харьцах заалтыг онцолж буй. Тодруулбал уг заалтыг Х.Баттулга өргөн барьж, хуульд буцааж оруулсан бөгөөд энэ нь гаднын хөрөнгө оруулагчдад ихээхэн тушаа болох нөхцөлийг бүрдүүлнэ гэхчлэн бичжээ.

Гаднын аналистууд үүгээр Рио Тинто болон Туркоиз Хилл Ресурс компанийн Оюу толгой төсөлд эзлэх байр суурийг унагахаар оролдсон гэж үздэг гэх. Түүнчлэн Х.Баттулгыг орос хэлээр хангалттай түвшинд ярьдаг, орос эхнэртэй гэдгийг нь онцолж байна. Ийм утгаар хэрэв Дубайн гэрээ цуцлагдвал оронд нь Орос, эсвэл Хятадын хөрөнгө оруулагчийг оруулж ирэх сонирхол бий хэмээн бичжээ.

Нөгөө талд Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын нэр ч гаднын хэвлэлүүдэд байн байн харагдах болоод буй. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай нэгэн гэж онцлоод, Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ хөдөлж эхэлсэн талаар бичицгээж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

37 Сэтгэгдэл

  1. Oros orj iruul goy shuu de ah nar masni bidend muu ym hiihgui baigali eeltei ajildag humuus shuu dee oros ah nar awaasai bidentee niileesei dee orostoi hen niiluuleh chihal bish gol n orsuud bol hun chanartai shuu de

  2. ри тинто монголын авилга авсан нөхдүүдийг ,дэлхий дахинд удахгүй зарлах байх,тэр дариуднь авилга авсан луйварчидаас,тухайн үеийн хугацаагаар хүү бодож ,хураан авч ,шоронд хийж төрд ажиллах эрхийг нь үр удмаар нь хасаж ,монголд байх байхгүйг нь ярих болно ,энэ нөхөд монголчуудад маш их хохирол авчирсан ,з####уу насных нь бүх боломжийг ####га болгосон шүү,одоогоор 22 дээрэмчин ил болж бна удахгүй ,санаанд багтахгүй юм бно,нөгөө гоё сайхан яридаг шудрага ёс ,ард түмэн гэдэг нөхдийн үнэн төрхийг харж,шоконд орох болно

  3. ОРОСУУДЫГ ДЭМЖИЖ Б.НА ТЭД РИО-ГООС ХАВЬГҮЙ ИЛҮҮ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НЬ ХҮРТЭЭМЖТЭЙ ТЭГВЭЛ БАТТУЛГЫГ ДЭМЖИХЭД БҮГД БИЛЭН БАЙХ ШҮҮ РИО ДАРГА НАРТ ЭЭЛТЭЙ ТҮМЭНД ЭЭЛГҮЙ ОЮУНЭРДЭНЭ Ч ЭНЭ ЗҮГРҮҮ АНХААРАХАД ЗѲВ РИО=ГИЙНХЭНИЙГ ШАХ ЗѲВ

  4. Уг нь Оросууд нь бв#### арай цэгцтэй л блох бхдаа. Ядахдаа 2 дох Эрдэнэтииг босгоод ирэх блгүйдээ. Тэр Баян Хужаад өгч бсанаас адилхан ядарч яваа Оросууддаа өгваа…

  5. рио тинтог гаргаад Орсуудад өгсөн дээр бх Орсуудтай хуваагаад цохичихьё Баттулгын зөв МАН гарууд яах гээд байгаа бол …

  6. Сансарт нмсч байгаа ОТ зэрэгт асууд####гүй. Яаж ч бодсон Оросууд эсьэо Япоууд дээр

  7. доор оросын троллууд орос ах дээр гэх шиг орос ах шүтсэн зомбинуудын хүслээр ОТ барууныг хөөгөөд оросуудыг оруулж ирье гэвч та нарын хүслээр орос ах ирэхгүй ш дээ Байг####ь нуурын ойролцоо байдаг Удконы Зэсийн ордоо ажиллуулна за юу Удконы орд ОТ гоос илүү том орд шүү

  8. Орос орж ирвэл бидэнд өгөөжтөйгөөс гадна хуучин бид Оростойгоо хамтарч байхад хожиж байснаас одоогийнх шиг идүүлж,мэхлүүлж,дампуурч,эцэстээ өртөй үлдэж байсангүй.Мөн орос орж.ирвэл манай аюулгүй байд#### бат####гаажна!

  9. Бидний мэдэх үеийн Зөвлөлт Холбоот улс бол тухайн үедээ тарж бутраагүй Дэлхийд тэргүүлэх том орон байлаа. 1990 оноос хойш оростой харилцаа холбоо бүдэгрээд орос ах нар ч буцацгаагаад ямар байгааг нь сайн мэдэхгүй болсон. 2000 оны үед л лав ард түмний амьдр#### муухан хулгай дээрэм ихтэй тааруу болсон дуулддаг байсан шүү. Үүнийг манай хилийн цаана орших оросын буриадуудын амьдр####, хот тосгоны хөгжилөөс харчихаж болно.
    Бид хуучин орос ах нар шигээ бодож болохгүй, юманд бодитой хандах хэрэгтэй. Цаг өөр болсон байгаа гэдгийг санах хэрэгтэй. Манайхөн орос гэхээр л хуучин үзэл бодлоороо Ах нар мундаг шүү гэх юм. Одоо тийм байхаа больсон л болов уу даа.

  10. 1номерын луйварчин сүбатволдыг хэн дэмжих вэ дээ хар машинаар мөнгө хаяж хакердах#### юм бодож яваа биз.Одоо тэр хар хайрцгаар сонгууль өгөхгүй шүү хүмүүсээ! [email protected]!!

  11. Хятад л биш бол яахав Eр нь япон улстай хамтарв#### монгол улсад хамгийн ашигтай Даан ч япончууд шудрага манай хэдэд авилга өгөхгүй учир тэд хамтрахгүй л дээ

  12. Авилга авсан, өгсөн гээд хэдэн жил яриад авилгаа олоогүй. Эрдэнэтэд ямар ноогдол ашиг өгсөн бэ, татвар л авсан биз дээ. Сая нэг тог, усны мөнгөө төлүүлсөн биз. Худлаа попрохоо больё.

  13. Хувхай оросуудад хамаг сор болсон сэхээтэнүүдээ ####уулчихаад ахиад л ####уулахад бэлэн байх юмаа

  14. Оросууд, Эрдэнэт, Хөтөл,Багануур Борөндөр гээд уул уурхай хот тосгоныг барьж байгуулсан олон хүмүүс амьдарч ул######а ашгаа өгөөд сайн ажиллаж байгаа оростойгоо хамтарч ажиллаж хот тосгон барих хэрэгтэй.

  15. Ер оросуудтайгаа хуваагаад идсэн нь дээрдээ орсууд бидэнд их юм үнэгүй өгсөн харин канадууд юуч өгч чадахгүй дээрэмдэх нь тодорхой бнашүдээ яриад болохгүй бол газар нутгаа эзэн нь мэднэ дайны байд#### зарлаад риог хөөж гаргав#### таарна риог орос хятад 2 өмөөрөхгүй угаасаа баруунд дургүй улс авилгажсан гэрээг хүчээр зогсоо

  16. Delhiin hogjiliin hotcrogdol bolson zalit nogoon orosuudad ogvol jinhene soliorol bolno.Orsuudad 80 jil yamar ch erh medelgui darluulj jinhene buren koloni gej yu baidgiig uzsen dee..Odoo tegj onigootvol oros asuudalgui barij idne.Daraagaar ni hyatadad zarna.Mongolchuud buren mohno..

  17. Орос монголыг хэзээч дарлаж байгаагүй ер яах гэж цэрэг тэжээдэг юм одоол хэрэгтэй бна армиа хөдөлгөөд газар нутаг дээрээ байгаа баялагаа хамга####цгаая рио манайд өрөө төлөх ёстой удирдлагуудыг нь урвагчидтай нь ш оронд хорьж шүүе өрөө төлүүлье баялагаа гадагш нь зөөлгөхөө зогсооё хүчирхэг гүрнүүд иргэдээ хамга####ах гэж гадны нутагт армиа оруулсан жишээ бий бид яагаад эх орныхоо баялагыг хамга####ж болохгүй гэж бид риод юуч төлөх ёсгүй урвагч авилг####чдаа цаазлая бу######д нь сургамж болог бид канадад очиж ингэж ухаж чадаху арай дэндэж бгаюм бишүү уурхайгаа цэргийн хян####тад оруулж оростой хамтрах яриа хэлэлцээрт оръё

  18. Орос улс Монгол улсад өч төчнөөн үйлдвэр барьж байгуулж өгсөн, тэдгээрийг хувьчл#### нэрээр үрэн таран хийсэн нь хэсэг луйварчид. Оросуудаас тусламж авахад татг####зах юм байхгүй, дэмжиж байна. Тэд арай ч Рио тинто шиг даварсан луйвар хийхгүй байх. Гэрээгээ яар####тай цуцлах хэрэгтэй, Монголын баялаг секунтээр урсаж байгаа шүү.

  19. mongol uls dahin orosiin haraat hagas koloni oron bolohiig husehgui bna, OT ediin zasgiin huvid ashiggui baisan ch baruunii ashig sonirhliig mongold barij baih baruunii horongo oruulalt hetegtei shuu.

  20. Huuchin Zovlolt orosiig onoodriin orostoi adil bodoj bolohgui..manai tomor zamiig bariulahgui daramtalsaar bid mash ih hohirson..odoo otutolgoig zogsooj baigaad ooriin zesee zarahiig l bodoj baigaa..uuniig hiih hun ny hurgen Battulga ny baisan..

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button