Нийгмийн

Нүүрэндээ маск өмсөж, хутга барьсан, согтуу этгээд хэсгийн цагдаагаа заналхийлжээ

Баянхонгор аймгийн “Баянцагаан сумын 5-р багт согтуу хүн цагдаагийн алба хаагчид хутга тулгаж заналхийлсэн хэрэг гарчээ.

Тодруулбал өчигдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 16-нд тус багт суух 38 настай эрэгтэй Б согтуурсан үедээ нүүрэндээ битүү маск өмсөж, хутга барьж хэсгийн цагдаа болох 28 настай Л-ийг заналхийлсэн байна.

Уг хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Тухайн этгээд нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсныг 20:00 цагийн үед саатуулж, ар гэрт нь хүлээлгэж өгсөн байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button