НИЙГЭМ

А.Амбасэлмаа: “Хүчит шонхор” захын ажилтнаас халдвар илрээгүйг хариуцлагатайгаар хэлье

“Хүчит шонхор” захын ажилтан, тэнд ажилладаг иргэнээс халдвар илэрсэн, үүнийг ЭМЯ, ХӨСҮТ нуусан гэх мэдээлэл цацагдаад буй.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад “Эрүүл мэндийн байгууллагаас үнэн мэдээлэл өгдөг. Мэдээллийг нуух эрх бидэнд байхгүй. Худал мэдээлэл тарааж хүмүүс цаашид анхаарах хэрэгтэй. “Хүчит шонхор” захын ажилтан халдвар аваагүй. Тэндээс халдварын тохиолдол илрээгүйг хариуцлагатайгаар хэлье.

Харин “Хүчит шонхор” зах дээр ажилладаг иргэний ээжээс нь халдвар илэрсэн. Тэр хүн өөрөө ойрын хавьтал. Тухайн иргэнтэй хамт ажилладаг хүмүүсээс шинжилгээ авсан” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button