ОРОН НУТАГ

ОРХОН АЙМАГ: Төгсөх ангийн сурагчид, танхимаар давтлага авч болно

Өнөөдөр Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги буюу төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг 1 хичээлийн танхимд 10 сурагчтайгаар халдвар хамгааллын дэглэмийг баримтлан тодорхой цагийн хуваарьтайгаар зохион байгуулах.
  • Нэг удаа 12 хүнээс хэтрүүлэхгүйгээр спорт зааланд тоглох болон 1 удаа 10 хүн буюу 1 хүнд 4м/кв талбай ноогдохоор тооцож секц, дугуйлан, сургалт, хэлэлцүүлэг, семинар, курс, саун, дамжаа, фитнесс, спиннингээр хичээллэх үйл ажиллагааг өглөө 10.00 цагаас орой 20.00 цагийн хооронд зохион байгуулах.
  • Баян-Өндөр, Жаргалант сумдын хэмжээнд зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд  архи согтууруулах ундааг өглөөний 10.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл худалдан борлуулахыг зөвшөөрсөн хугацааг  2021 оны хоёрдугаар сарын 04-ний өдрийг дуустал сунгах.
  • Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа (рестораны архи согтууруулах ундааны үйлчилгээ, баар,  караоке, паб)-г түр зогсоосон хугацааг 2021 оны хоёрдугаар сарын 04-ний өдрийг дуустал сунгах.
  • Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа (хичээл, цугларалт, сүм хийдийн хурал, үзвэр, хонжвор, РС тоглоом, уралдаан тэмцээн)-г түр зогсоосон хугацааг 2021 оны хоёрдугаар сарын 04-ний өдрийг дуустал сунгах.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button