НийгмийнНИЙГЭМ

ХӨСҮТ рүү шилжүүлсэн эмч: Эх, хүүхдийг яаралтай тээвэрлэх гээд алдаа гаргасандаа уучлалт гуйя

“Өргөө” амаржих газарт төрөөд удаагүй байсан эмэгтэйг хүүхдийнх нь хамт углааш, халадтай нь эмнэлгээс гаргаж ирэн, ХӨСҮТ рүү шилжүүлсэн нь иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлээд буй. Үүнийг эсэргүүцсэн иргэд өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаж байгаа билээ.

Одоогоор УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох хүсэлтээ өгөөд буй. Тухайн амаржсан эхийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн эмч цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ. Тэрбээр “Сайн байцгаана уу. Намайг Пүрэвсүрэн гэдэг. Би ХӨСҮТ-д ажилладаг.

Би өчигдөр буюу энэ сарын 19-ний орой нэгдүгээр төрөхөөс эх, хүүхэд хоёрыг ХӨСҮТ рүү тээвэрлэн, шилжүүлсэн. Халдвар авсан иргэнийг тээвэрлэх, шилжүүлэх журам бий. Эх, хүүхдийг яаралтай тээвэрлэх зорилгоор хувийн алдаа гаргалаа.

Тэгэхээр энэ бол миний буруу. Ээж, хүүхэд хоёроос, УОК-ын албан хаагчдаас, эрүүл мэндийн салбарын албан хаагчдаасаа, монгол түмнээсээ уучлалт гуйя. Харамсаж байна. Та бүхэн намайг уучлаарай” гэлээ.

Ташрамд дурдахад, тэрбээр цахим хуудсаараа дамжуулан энэхүү тайлбарыг хийгээд хэсэг хугацааны дараа бичлэгээ устгав.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ganbaatar
ganbaatar
2021-01-20 20:05

hamag hergiin ezen hamag ym samarchaad..mash hatuu shiitgeh heregtei ene nohriig.emegtei hunes torogui ym shig aashilsan setgelgui nowsh.

Зочин
Зочин
2021-01-21 06:19

Тэгээд чи уучл�##�т гуйсан нэр зүүгээд наад хүиийхээ авсан эмгэгийг арилгачих юмуу. Төрөхөөс суусан эмгэг насан туршдаа эдгэрэхгүй хууч болж тогтдог гээд с�##�хи сэврээ авахаас болгоомжилдог байхад чи идэр есийн хүйтэн жаварт аваад гарч чаддаг ямар хүйтэн сэтгэлтэй хог вэ. Агааржуулана гээд машины чинь ха�##�га дувт онгорхой байсан гээ биздээ. Хөлдүү машинд жиндүүлж явсан байна. Ийм эмзэг үед ингэж хатуурхаж хандаж байгаа хүн яаж сувилахуйн ухаанд тохирох вэ. Энэ хүнд тохирох шийтгэлийг нь ноогдуулах хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-01-21 06:32

Зохион байгуулсан байна

нүцгэн үнэн
нүцгэн үнэн
2021-01-21 08:25

Ядаж машинаа тулгаж тавиад хүйтэн агаарт цохиулахгүйгээр суулгаад аваад явчихгүй. Энэ хотооор дүүрэн үхээрийн ардчилсан намынхнаас мөнгө авч дампуурлаа зарлах гэж байсан улс орныг өөд нь татаж ядаж яваа ардын нам руу дайрдаг сэтгүүлч нэртэй �########�нүүд өлөн нүдлээд утсаа бариад явж байгааг мэддэггүй юм байх даа. Энэ шударга гээд байгаа улсууд ардчилсан намын хулгайч долир Золжарг�##� Монгол банкны3.7 их наяд төгрөгөөр гараа угаачихсан байхад мөн австрид 600000 доллараар хаус авчихсан байхад яагаад эсэргүүцээгүй вэ. Тэднийг хөлсөлж тэмцүүлэх золбин сэтгэлтэн МАН-д байдаггүй л байхгү юу даа, Үхэр монголчуудаа.

Зочин
Зочин
2021-01-22 09:13

Чи мэдэж байгаагаараа мэдээллээд таниулаад зохион байгуулаад эсэргүүцээд з�##�руулчихгүйдээ

Зочин
Зочин
2021-01-22 09:13

Чи мэдэж байгаагаараа мэдээллээд таниулаад зохион байгуулаад эсэргүүцээд з�##�руулчихгүйдээ

Холбоотой мэдээ

Back to top button