НИЙГЭМ

Халдвар авсан иргэд хавьтлаа нуух, мэдэхгүй байх тохиолдлууд олон гарч байна

Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдаж Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар холбогдох мэргэжлийн байгууллагуудад чиглэл өгчээ.

Нийслэлд хөл хорионы дэглэм сулруулсантай холбоотой үсчин, гоо сайхан, томоохон барааны зах, худалдааны төвүүд нээгдсэн нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж шуурхай ажлын хэсгээс үзжээ.

Түүнчлэн халдвар батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудын хүмүүс утсаа авахгүй, байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч байгаа аж.

Иймд худалдаа үйлчилгээний байгууллагуудыг нээсэн энэ үед халдварт өртөх эрсдэл маш өндөр байна. Халдвар авснаа мэдэхгүй, санаатай ба санамсаргүй хэлэхгүй тохиолдол байна. Тиймээс иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button