Нийгмийн
Оскарын наадамд МОНГОЛ НАЙРУУЛАГЧИЙН бүтээл өрсөлдөнө

“Ингэн нулимс” кино, “Шар нохойн там”, “Эзэн Богдын хоёр загал” киноны найруулагч Д.Бямбасүрэнгийн бүтээл болох “Алтан судал” УСК-ны дэлхийн нээлт өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-нд болсон юм. Уг кино өнгөрсөн оны арванэгдүгээр сарын 12-ноос Монголын бүх кино театруудаар цацагдах байсан ч манай улс дотооддоо халдвар алдсан.
Харин энэ жилийн Оскарын шагналын шилдэг гадаад киноны төрөлд найруулагч Д.Бямбасүрэнгийн эл кино өрсөлдөхөөр болжээ.