УЛС ТӨР

О.Цогтгэрэл: Ажил хийлгүй амьдарч болдог улс таны гарт ирлээ шүү

Өнөөдөр /2021.01.27/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 14.00 цагт эхэллээ. Үүгээр Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Одоо нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Мэдээж өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад томилогдох байх. Таныг Монголын түүхэнд хэр зэрэг сайд байх вэ гэдэг асуудал яригдана. Нэг нь У.Хүрэлсүхээс танд үлдэж буй өв, хоёрт өөрийн хүсэл зориг. Хүрэлсүхээс танд ямар өв үлдэж байгаа вэ. Ард түмний дэмжлэгийг авсан хэр нь ганцхан салбарт жижигхэн асуудал гарангуут ажлаа өгөөд явчих шиг боллоо, У.Хүрэлсүх. Ер нь ажил хийлгүй амьдарч болдог Монгол Улс таны гарт ирж байна шүү.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ:

Нэгт, цар тахлыг яаж даван туулах вэ чиглэлд ажиллана. Хоёрт эдийн засгаа анхаарна. Яаж ААН-үүдээ босгож ирэх вэ гэдэг чиглэлд анхаарна. Гуравт таны хөндөж буй амьдралын чанарын асуудал мэдээж орж ирнэ. Үүн дээр дундаж орлоготой иргэдийг дэмждэг тогтолцоог ярих хэрэгтэй байгаа. Орон сууц авахад, эрүүл мэндийн, боловсролын тэтгэмж авахад залуу гэр бүлээ дэмжих тогтолцоог нэгтгэх нь зүйтэй юм.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

    1. Цогтгэрэл увсын харьяат бүх ажилгүй иргэдийг ажилтай болгоно гэсэн гэнэ Увсчуудаа гишүүндээ очиж мөргөж ажилд орцгооё

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button