НИЙГЭМ

“X апартментын нэг орцноос дөрөв, пицца хүргэгчдийн гурав зэрэг 25 тохиолдол илэрлээ”

Өнөөдөр /2021.01.28/ ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“Өчигдөр нийт 15 мянга 202 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 25 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Эдгээр нь Нийслэл Улаанбаатар хотоос бүртгэгдсэн. Тухайлбал:

  • “Х апартмент” хотхоны нэг орцноос дөрвөн тохиолдол илэрсэн. Уг хотхоны нэг орцны үйлчлэгчээс мөн халдвар илэрсэн.
  • Пиццаны газартай холбоотой гурван халдвар гарсан.
  • Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу хүнс тээвэр хийдэг нэг жолоочоос илэрсэн. Тухайн хүнийг Улаанбаатарт авчран эмчилж байна.

Бусад нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд, тусгаарлалтад байсан. Үүгээр нийт Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдвар 861 болсон байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button