УЛС ТӨР

Л.Энх-Амгалан: Намайг боловсролын салбарыг шинэчил гэж танхимдаа урьсан байх

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа шинэ сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-д танилцууллаа. Улмаар УИХ-ын гишүүнд сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна.Энэ үеэр УИХ-ын гишүүн М.ОюунчимэгБоловсролын салбарт хэрхэн анхаарах талаар асуулаа.

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайдад нэр дэвшигч Л.Энх-Амгалан:

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын анхаарах, тэргүүлэх чиглэл болгон хийх ёстой таван шинэчлэл эхлүүлэхээр ярилцсан.

Тухайлбал коронавирусийг ялан дийлж, эдийн засгаа сэргээх, ард иргэдийн ажлын байрыг хадгалах чиглэлд үсрэнгүй алхам хийх зайлшгүй нөхцөл үүссэн.

Мөн дундаж давхаргыг бий болгох реформ, шинэчлэлтийг цаг алдалгүй хийх ёстой. Үүнд боловсрол, эрүүл мэнд, ипотекийн санхүүжилт. Хамгийн гол амин судас болох боловсролын салбарын шинэчлэлийг хий гэж намайг кабинетдаа урьж ажиллуулж байна гэж ойлгож байна.

Боловсролын салбараас болж ядуурал, ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдал бий болдог. Энэ бүхэн боловсролын салбарын өнгөрсөн 30 жилийн үр дүн гэж харж байна. Боловсролын салбарын шинэчлэл зөвхөн МАН-ын асуудал биш. Үндэсний зөвшилцлийн хүрээнд хийдэг юм байна. Боловсрол хамаагүй өрх, монгол хүн гэж үгүй. Тиймээс боловсролын салбарын шинэчлэлийг цаг алдалгүй үндэсний зөвшилцлийн хүрээнд хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
1 сар 29, 2021 17:52

Суурь боловсрол үнэгүй гэхээр монголчууд сурах уу.Ядаж цагийн 100 төг эсвэл багшийн ц�##�инг эцэг эхээс авах хэрэгтэй.
Багшаа сонгодог болъё.
Хувийн сургууль хэт үнэтэй,улсын сургууль чанаргүй.
Дундаж давхрагад Дундаж сонголт �##�га.

Холбоотой мэдээ

Back to top button