УЛС ТӨР

Б.Жавхлан: Аж ахуйн нэгжүүдээ нээж, эдийн засгаа босгоно

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа шинэ сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-д танилцууллаа. Улмаар УИХ-ын гишүүнд сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна.

Энэ үеэр Сангийн сайдад нэр дэвшигч Б.Жавхлан "Эдийн засгаа сэргээх хүрээнд гаргасан УИХ-ын тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтэд анхаарна. Мөн аж ахуйн нэгжүүд, ЖДҮ-ийн ажлын байрыг хамгаалах тал дээр мөнгөний бодлого, төсвийн бодлого онцгой уялдаж ажиллана. 

Одоогийн эдийн засгийн хямрал буруу бодлогоос болоогүй. Энэ бол цар тахлаас улбаатай. 2019 он хүртэл төсвийн сахилга бат сайжирч ирсэн. Гэвч дэлхий нийтээр хүнд сорилттой тулгарлаа. Бидний бай бол ковид юм. Удахгүй вакцин гарч ирээд биднийг аварна гэж хүлээгүйгээр цар тахлыг сөрж гарах хэрэгтэй. Амны хаалтаа зүүгээд халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиж, аж ахуйн нэгжүүдээ нээж, эдийн засгаа босгоно.  Иймээс зөвхөн УОК биш хүн болгон дор бүрнээ хариуцлагатай ухамсартай байх цаг ирсэн. Ковидоос зугтаж биш сөрж амьдрах цаг ирсэн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-30 17:46

Аж ахуй ажиллуулахын тулд амьд, эрүүл байлгах хэрэгтэйг мэдэж ав, юуны чинь нээх мээх... хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн

Холбоотой мэдээ

Back to top button