Нийгмийн

Г.Батхүү агсанг гадны нөлөөгүй амиа алдсан гэж үзэн, хэргийг хаах санал гаргажээ

УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амиа алдсан хэргийг Нийслэлийн прокурорын газрын мөрдөн шалгах газрынхан шалгаж дуусаад хяналтын прокурорт удахгүй шилжүүлэх болсныг эх сурвалж мэдээллээ.

Түүнчлэн цагдаагийн мөрдөгчид шаардлагатай бүх л нотлох баримтыг цуглуулж, гэрчүүдээс мэдүүлэг авсан бөгөөд тэдний дунд УИХ-ын зарим гишүүд тайлбар өгсөн сурагтай. Мөн нотлох баримтууд, ШШҮХ-гийн шинжээчдийн дүгнэлт зэргээр Г.Батхүү агсныг гаднын нөлөөгүй, золгүйгээр амиа алдсаныг тогтоож, хэргийг хаах саналтай НЦГ-т шилжүүлэхэд бэлэн болсон гэлээ.

Хэргийг эргэн сануулбал, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү тавдугаар сарын 17-ны өдөр 19:00 цагийн орчимд Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан. Талийгаачийг Төрийн ордны хоёр давхрын гонхноос доош унаж амиа алдсан байдалтай хэвтэж байхад нь Төрийн ордны үйлчилгээний ажилтан анх харсан байдаг. Талийгаач тэр өдөр “Торгоны зам” олон улсын авто раллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15:00-18:00 цагийн хооронд оролцоод, дараа нь УИХ-ын хэд хэдэн гишүүний өрөөнд зочлоод гарсан. Гэвч харамсалтай нь тэрээр Засгийн газрын танхимын үүдний дэргэдэх гонхноос унаж амиа алдсан юм.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button