НИЙГЭМ

Э.Эрдэнэбаатар: Улаанбаатарт хөл хорио тогтоох эсэхийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ

Монгол Улсын Шадар сайдын 156 дугаар тушаалаар баталсан зорчигч тээврийг зохион байгуулах тухай түр журмыг баримтлан Улаанбаатар хотоос гарах  хөдөлгөөнийг зохицуулж байна.  Уг журмын дагуу ар гэрийн гачигдал, оршуулгын үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, албан томилолттой иргэд хотоос гарах боломжтой юм. Мөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, хадлан тэжээлийн ачаа тээвэрлэлт хэвийн нэвтэрнэ.  

Коронавируст цах тахлын батлагдсан  тохиолдол Улаанбаатар хотод  нэмэгдэж,  нийслэл  хотын хэмжээнд  томоохон  голомтууд нэмж бүртгэгдэж байгаатай холбогдуулан орон нутгийн  иргэдийг  буцаах  ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон.  

Мөн  сар шинийн баярын өдрүүдэд  нийслэлд хөл  хорио тогтоох эсэхийг эрсдэлийг үнэлгээ, судалгаанд тулгуурлан  энэ долоо хоногт шийдвэрлэнэ гэдгийг НОК-ын Шуурхай удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар хэллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХАРУУЛ ЗАНГИ
ХАРУУЛ ЗАНГИ
2021-02-01 21:41

ТЭГ ЗОГСОЛТ ХИ ЙХГҮЙ БОЛ ЦАГААН САРААР БАЛАРНА ДАА. ЭРДЭМТЭДИЙНХЭЭ ҮГИЙГ СОНС

Холбоотой мэдээ

Back to top button