НИЙГЭМ

“Залуус I, II, III” хорооллыг барих ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ахална

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нар өнөөдөр барилгын салбарын төлөөлөлтэй уулзав.

1 хүн болон зогсож байна гэх мэтийн зураг байж болно

Энэ үеэр Ерөнхий сайд “Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ. Тухайлбал “Залуус 1,2,3 хороолол” барихтай холбогдуулан бүх талын төлөөлөл орсон Ажлын хэсэг байгуулж ажиллуулна” гэж тодотгосон юм.

Залуус 1, 2, 3 хорооллыг ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ахална.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ажлын хэсгийг Ц.Нямдорж сайдаар ахлуулъя гэж бодоод урьсан юм. Ц.Нямдорж даргыг хууль зүйн сайд байсан гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Уг нь сайн барилгачин хүн юм байна лээ. Хууль зүй дотоод хэргийн яам, Архивын газар зэргийг хэрхэн бариулснаас харж болно. Залуус 1, 2, 3 хорооллын ажлын хэсгийн дэд даргаар нь Сангийн сайд Б.Жавхлан, Нарийн бичгийн даргаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ажиллана” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-02-02 15:06

Тэгээд барилга , хот байгуул�##�тын сайдаар тавихгүй яасан юм бэ?

Зочин
Зочин
2021-02-02 15:09

Өөртөө амбаар барьдаг хүн бу�####�д орон сууц барьж өгч чадах уу

Зочин
Зочин
2021-02-02 19:14

За Чойжилсүрэнгээрээ бариулахаа мэдэж байгаа байлгүй дээ

иргзн
иргзн
2021-02-02 19:30

Өөртөө Амбаар барьдаг Хүн одоо Амбаараа томсгоно биз дэээ,

Зочин
Зочин
2021-02-02 21:49

Барилага хот байгуул�##�тын яам нь татан буугдчихсануу. Эсвэл тийм чадамжгүй байгаа юмуу. Оюуэрдэнэ учраа нэгл олохгүй байх шиг. Бялуураад байх амжилт харагдахгүй л байна.

Иргэн
Иргэн
2021-02-08 11:26

Энэ өвгөнд т�##� �##�дахгүй гэж Засгийн тэргүүн нь ч хэлж ярих юмаа олж ядах юм даа. Дэндүү өрөвдөлтэй. Ийм гарууд улс орон удирдаад явна гэхээр харамс�##�тай.

Холбоотой мэдээ

Back to top button