Нийгмийн

Б.Жавхлан: Иргэдийн байрны урьдчилгаа төлбөрт төсвийн мөнгөөр төр оролцохгүй

Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан ипотекийн хөтөлбөрийн талаарх мэдээлэл өгөв. Тэрбээр "Банкны салбар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 95 тэрбум төгрөгийн зээл гаргасны 66 хувь буюу 60 тэрбум төгрөг нь ипотекийн зээлд олгогдсон. Энэ нь тийм ч бага дүн биш, бас хангалттай тоо биш байхыг ч үгүйсгэхгүй. Хамгийн гол нь хөтөлбөр цаашид тогтвортой явах нь чухал. Энэ дөрвөн жилд дээрх хэмжээнд тогтвортой явна гэж ойлгож, та бүхэн ажлаа төлөвлөөрэй.

Үл хөдлөхөөс судалгаа авахад сард 32 мянган орон сууцны нэр шилждэг. Үүний 15 мянга нь шинэ орон сууцад орж буй иргэд байгаагаас 10 мянга нь ипотекийн зээлээр байр авдаг байна.

Арванхоёрдугаар сард 1,700 хүсэлт ирснээс 1,200-г нь хангасан. Цаана нь потенциалны 500 хүн байна гэсэн үг. Борлуулалтыг сайжруулахын тулд урьдчилгаа төлбөр 30 хувийг бууруулах асуудлыг хөнддөг. Гэхдээ энэ нь зээлдэгчийн сахилга батыг сулруулах, урт хугацаандаа эрсдэл үүсгэх магадлалтай. Иймд ойрын үед урьдчилгаа төлбөр нь 30 хувь хэвээрээ үргэлжилнэ.

Мөн урьдчилгаа 30 хувиас төр хөнгөлж болох уу, төрөөс хариуцаж болох уу гэж асуудаг. Үүнд тодорхой хариулт өгөхөд урьдчилгаа төлбөрт төсвийн мөнгөөр төр оролцохгүй. Та бүхний төлсөн татварын мөнгөөр өөр хэн нэгний барилгын зээлийн хөнгөлөлтийг хийж болохгүй ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button