УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Сангийн сайд асан Б.Жавхлан ТББХ-ны даргад дэмжигдлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Ц.Сандаг-Очир БОУАӨЯ-ны сайдаар томилогдсоноос хойш тус байнгын хороо даргагүй байсан юм. МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Б.Жавхланг ТББХ-ны даргад нэр дэвшүүлж, санал хураалтад оролцсон 21 гишүүний 17 нь дэмжив.
Ингэснээр сүүлийн дөрвөн жил гаруй хугацаанд Монгол Улсыг төсвийг "захирсан" Сангийн сайд асан Б.Жавхлан УИХ-ын гол байнгын хорооны даргаар ирэх нь. Түүний хувьд өмнө 2020-2021 онд Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан.
Д.ХАДААН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дандаа дарга хийдэг хувьтай л хүн дээ