Нийгмийн

Шалгаж буй нэрийдлээр дөрвөн жилийг “үрсэн” “Монголросцветмет”-ын захирал До.Ганболдын хэргийг ХААЖЭЭ

Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” компанийн захирал До.Ганболдыг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ 2017 оноос хойш дөрөв дэх жилдээ шалгасан. Үндэсний аудитын газар 2017 оны гуравдугаар сард “Монголросцветмет”-д аудитын шалгалт хийж, 78 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлснээр түүнийг анх АТГ шалгаж эхэлсэн байдаг юм.

Улмаар өнгөрсөн аравдугаар сард прокурорт яллах саналтайгаар шилжүүлсэн байдаг. Гэтэл прокуророос До.Ганболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хаажээ.

-ТҮҮНИЙГ "МОНГОЛРОСЦВЕТМЕТ” -Д 4.5 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭДЭГ-

До.Ганболд ямар хэргээр шалгуулж байсан талаар сийрүүлье. Тэрбээр “Монголросцветмет” компанийн захирлаар ажиллаж байхдаа гаднын аж ахуйн нэгж, байгууллагад жонш, хүдрийн баяжмалыг зах зээлийн үнээс бага үнээр нийлүүлсэн. Зарим компанид илт давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг хэргээр шалгагдсан юм. Улмаар эдгээр хэргийн улмаас “Монголросцветмет”-д 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэгддэг.

-ТЭРБЭЭР ЭХНЭР БОЛОН ДҮҮГИЙНХЭЭ ДАНС РУУ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЮАНЫ ГҮЙЛГЭЭ ХИЙСЭН ГЭХ БАРИМТ БИЙ-

Мөн шалгалтын явцад өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн дансаар их хэмжээний валютын гүйлгээ хийсэн нь илэрсэн гэх мэдээлэл ч бий.

Тодруулбал БНХАУ-ын “Пэнгфэй”, “Сентурия Монгу”, “Нью Сиян”, “Саян Майнинг” дээрх гэрээний дагуу бүх төмрийн хүдрийг худалдаж авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон хэмээж байсан. До.Ганболд нь 2016 оны  хоёрдугаар сард “Нью Сиян” компанитай 200 мянган тонн хүдрийг тонн тутмын үнийг бууруулан, нэг тонн төмрийн хүдрийг долоон ам.доллароор нийлүүлэх гэрээ байгуулсан талаар дээр дурдсан. Ийм гэрээ байгуулсныхаа төлөө  эхнэр М.Бэрцэцэгийнхээ ХААН банкны дансанд “Пэнгфэй” компаниас 2016 оны гуравдугаар сард 64200 юань, дөрөвдүгээр сард 12800,  16000, нийт 93000 юань авсан. Мөн эхнэрийнхээ төрсөн дүү М.Болдын Голомт банкны дансанд 2017 оны наймдугаар сард 29925 ам.доллар авсан талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлж байлаа.

Гэтэл энэ мэт албан тушаалаа урвуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх баримтууд байхад прокуророос хэргийг нь хэрэгсэхгүй болгосон нь гайхалтай. Энэ тохиолдол бол өндөр дээд албан тушаалтнуудыг шалгаж байна гэх нэрийдлээр олон жил сар болж, тэгээд эцэстээ мартагнуулж байгаад хэрэгсэхгүй болгодог тогтсон муухай жишгийн нэг жишээ л гэж харагдаж байна.

До.Ганболд энэ дөрвөн жилийн хугацаанд сул чөлөөтэй явж байсан. Түүнийг 2017 онд АТГ-аас сүр дуулиантай баривчлахдаа л хэд хоног цагдан хориод батлан даалтад гаргачихсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bat
bat
2021-02-03 13:20

avilgaliig avilagaar gedeg zarchimaaraa haaagdaj ee.haha

Зочин
Зочин
2021-02-03 13:23

Монголов шүүх хээл хахуулийн үүр уурхай болсон н ийм ил тод байхад хариуцлага тооцдоггүй ...н гутамшиг ..шүүгчидыг шоронд н хийх хэрэгтэй

hud
hud
2021-02-03 14:16

hud

bb
bb
2021-02-03 14:59

Do.ganbold bol jinhene ulsaa hudaldsan eh ornoosoo urvasan har hulgaich bsimdaa ug n! Hogiin novshiin SHVVH!hudaldagdjee!!!

Зочин
Зочин
2021-02-03 15:00

Viliin vree edelj laigaa vvrnee chi do. ganbold oo!

Зочин
Зочин
2021-02-03 16:34

shorond n hiigeechee.mani metiig zeelee tolj chdhgui bn gd l hamag umiig min zaruulj damshigladg bj muusain um nariig barag shagnaad bh um

Холбоотой мэдээ

Back to top button